F1 DOS
F2 FreeBSD
Default: F2
Бүлэг 13. FreeBSD-ийн Ачаалах процесс
This translation may be out of date. To help with the translations please access the FreeBSD translations instance.
Table of Contents
13.1. Ерөнхий агуулга
Компьютерийг эхлүүлж үйлдлийн системийг ачаалах процесс нь "эхлүүлэгч процесс (bootstrap process)" буюу "ачаалах" гэж хэлэгддэг. FreeBSD-ийн ачаалах процесс нь танд системийг эхлүүлэх үед компьютер дээр суусан өөр үйлдлийн системүүд эсвэл адил үйлдлийн системийн өөр хувилбарууд эсвэл суусан өөр цөмийг сонгохыг зөвшөөрч юу хийгдэхийг өөрчлөх боломжийг бүрдүүлж нэлээн уян хатан чанарыг хангаж өгдөг.
Энэхүү бүлэг нь тохируулж болох тохиргооны тохируулгуудыг тайлбарласан. Үүнд FreeBSD цөм эхлэх, төхөөрөмжүүдийг шалгах болон init(8) эхлэх хүртэлх болж байгаа FreeBSD-ийн ачаалах процессийг өөрчилж болох бүх үйл явдал багтана. Энэ нь текстийн өнгө тод цагаанаас саарал уруу өөрчлөгдөж байх үед болдог.
Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно:
FreeBSD-ийн эхлүүлэгч системийн хэсгүүд болон тэдгээр нь хэрхэн харилцан үйлдэл хийдэг талаар.
Ачаалах процессийг хянахын тулд FreeBSD-ийн эхлүүлэгч дэх хэсгүүдэд өгч болох тохируулгуудын талаар.
device.hints(5)-ийн үндсүүд.
Энэ бүлэг нь зөвхөн Интел x86 системүүд дээр ажиллаж байгаа FreeBSD-ийн ачаалах процессийг тайлбарлана. |
13.2. Ачаалалтын асуудал
Компьютерийг асааж үйлдлийн системийг эхлүүлэх нь сонирхолтой мухардалд оруулдаг. Тодорхойлолтоор бол компьютер нь үйлдлийн систем эхлэх хүртэл юу хийхээ мэддэггүй. Үүнд програмуудыг дискнээс ажиллуулах ордог. Тэгэхээр хэрэв компьютер үйлдлийн системгүйгээр програмыг дискнээс ажиллуулж чаддаггүй тэгээд бас үйлдлийн системийн програмууд диск дээр байдаг гэхээр үйлдлийн систем хэрхэн эхэлдэг болж таарах вэ?
Энэ асуудал нь Мянгуужингийн адал явдал (The Adventures of Baron Munchausen) номонд гардагтай төстэй юм. Гол баатар маань нүх уруу унаад өөрийнхөө гутлын оосроос барьж өөрийгөө өргөн татаж гаргадаг. Тооцоололтын эриний эхэн үед bootstrap буюу эхлүүлэгч (эхлүүлэлт) гэдэг ойлголт нь үйлдлийн системийг ачаалахад ашиглагддаг арга замд хэрэглэгддэг байсан бөгөөд "booting буюу ачаалах" гэж богиноссон юм.
x86 тоног төхөөрөмж дээр Үндсэн Оролт/Гаралтын Систем (BIOS) нь үйлдлийн системийг ачаалах үүрэгтэй. Үүнийг хийхийн тулд BIOS хатуу диск дээрээс Master Boot Record (MBR) буюу Мастер Ачаалах Бичлэгийг хайдаг бөгөөд энэ нь дискний онцгой газар байрлах ёстой. BIOS нь MBR-г ачаалж ажиллуулах хангалттай мэдээлэлтэй бөгөөд дараа нь MBR үйлдлийн системийг ачаалахтай холбоотой бусад үйлдлүүдийг магадгүй BIOS-ийн тусламжтайгаар зохицуулна гэж тооцдог.
MBR доторх код нь ялангуяа хэрэглэгчтэй ажиллахдаа bootmanager буюу ачаалагч менежер хэмээгддэг. Энэ тохиолдолд ачаалагч менежер нь ихэвчлэн дискний эхний зам эсвэл OS-ийн зарим файлын систем дээр илүү кодтой байдаг. (Ачаалагч менежер нь заримдаа ачаалагч дуудагч гэгддэг, гэхдээ FreeBSD энэ нэрийг ачаалалтын сүүлийн шатуудад хэрэглэдэг.) Алдартай ачаалагч менежерүүдэд boot0 (Boot Easy гэгддэг, FreeBSD-ийн стандарт ачаалагч менежер), Grub, GAG, болон LILO ордог. (Зөвхөн boot0 MBR-д багтдаг.)
Хэрэв зөвхөн нэг үйлдлийн систем суулгагдсан бол стандарт PC MBR хангалттай. Энэ MBR нь диск дээрээс эхний ачаалагдах (идэвхтэй) зүсмэлийг хайгаад дараа нь үйлдлийн системийн үлдсэнийг дуудахын тулд тэр зүсмэл дээрх кодыг ажиллуулдаг. Анхдагчаар fdisk(8)-ээр суулгагддаг MBR нь тийм MBR бөгөөд /boot/mbr дээр тулгуурладаг.
Хэрэв олон үйлдлийн систем суулгасан бол үйлдлийн системүүдийн жагсаалтыг харуулж аль нэгээс нь ачаалахыг сонгож болдог өөр ачаалагч менежер суулгаж болно. Эдгээрээс хоёр нь дараагийн дэд хэсэгт ярилцагдана.
FreeBSD-ийн эхлүүлэгч системийн үлдсэн хэсэг нь гурван шатанд хуваагддаг. Эхний шат нь компьютерийг тусгай төлөв уруу оруулахыг хангалттай мэдэж хоёр дахь шатыг ажиллуулах MBR-р ажиллуулагддаг. Хоёр дахь шат нь гурав дахь шатыг ажиллуулахаас өмнө арай илүүг хийж чаддаг. Гурав дахь шат нь үйлдлийн системийг дуудах үйлдлийг дуусгадаг. Энэхүү гурван шатанд ажил нь хуваарилагдсан байдаг бөгөөд учир нь PC стандартууд эхний болон хоёрдугаар шатуудад ажиллуулж болох програмуудын хэмжээнүүдэд хязгаарлалт тавьдаг юм. Үйлдлүүдийг цугт нь гинжлэн холбох нь FreeBSD-д илүү уян хатан дуудагчийг бий болгодог.
Дараа нь цөм ачаалж төхөөрөмжүүдийг шалгаж эхлэн ашиглахад зориулж эхлүүлдэг. Цөмийн ачаалах процесс дууссаны дараа цөм хяналтыг init(8) хэрэглэгчийн процесс руу дамжуулж дараа нь дискнүүд хэрэглэгдэж болох төлөвт байгаа эсэхийг шалгадаг. init(8) дараа нь файлын системүүдийг холбон сүлжээнд холбогдох сүлжээний картыг тохируулж FreeBSD систем эхлэх үед ихэвчлэн ажилладаг бүх процессуудыг эхлүүлэх хэрэглэгчийн түвшний эх үүсвэрийн тохиргоог эхлүүлдэг.
13.3. Ачаалагч Менежер болон Ачаалалтын шатууд
13.3.1. Ачаалагч Менежер
MBR эсвэл ачаалагч менежер дэх код нь заримдаа ачаалах процессийн тэг (0) шат гэж нэрлэгддэг. Энэ хэсэг нь хоёр ачаалагч менежерийг авч үзнэ: boot0 болон LILO.
boot0 Ачаалагч Менежер: FreeBSD-ийн суулгагч эсвэл boot0cfg(8)-р суулгагдсан MBR /boot/boot0 дээр тулгуурладаг. boot0-н хэмжээ болон боломж нь зүсмэлийн хүснэгт болон MBR-ийн төгсгөл дэх 0x55AA
танигчаас болоод 446 байт байдаг. Хэрэв boot0 болон олон үйлдлийн системийг суулгасан бол ачаалах үед доор дурдсантай төсөөтэй дэлгэцийг харах болно:
Бусад үйлдлийн системүүд ялангуяа Windows® нь FreeBSD-ийн дараа суусан бол байгаа MBR-ийг өөрийнхөөрөө дарж бичдэг. Хэрэв энэ тохиолдвол эсвэл та байгаа MBR-аа FreeBSD-ийн MBR-аар солихыг хүсвэл дараах тушаалыг ашиглана:
# fdisk -B -b /boot/boot0 device
Дээр бичигдсэн device нь эхний IDE дискний хувьд ad0, хоёр дахь IDE хянагч дээрх эхний IDE дискний хувьд ad2, эхний SCSI дискний хувьд da0 гэх зэрэг ачаалах диск байх юм. MBR-ийн өөрчлөн тохируулсан тохиргоог хүсэж байвал boot0cfg(8)-ийг ашигла.
LILO Ачаалагч Менежер: FreeBSD-г бас ачаалах энэ ачаалагч менежерийг суулгахын тулд Линукс эхлүүлээд дараах тохиргоог /etc/lilo.conf тохиргооны файлд нэмээрэй:
other=/dev/hdXY table=/dev/hdX loader=/boot/chain.b label=FreeBSD
Линуксийн тодорхойлогчдыг ашиглан X-г Линуксийн дискний үсгээр, Y-г Линуксийн анхдагч хуваалтын дугаараар сольж FreeBSD-ийн анхдагч хуваалт болон дискийг зааж өгнө. SCSI диск ашиглаж байвал /dev/hd-г /dev/sd болгон өөрчлөх хэрэгтэй. Хэрэв хоёр үйлдлийн систем хоёулаа нэг диск дээр байвал loader=/boot/chain.b
мөр орхигдож болно. Дараа нь /sbin/lilo -v
тушаалыг ажиллуулж шинэ өөрчлөлтийг системд оруулна. Зөв эсэхийг шалгахын тулд дэлгэц дээр гаргах мэдээллүүдийг хянан шалгах хэрэгтэй.
13.3.2. Нэгдүгээр шат /boot/boot1 болон Хоёрдугаар шат /boot/boot2
Ерөнхий төсөөллөөр бол эхний болон хоёр дахь шатууд нь дискний нэг талбар дахь нэг л програмын хэсэг юм. Зайнаас хамаараад тэдгээрийг хоёр хэсэг болгон хуваасан, гэхдээ үргэлж цугтаа суудаг. Тэдгээр нь нэгдсэн /boot/boot файлаас суулгагчаар эсвэл bsdlabel-р хуулагддаг.
Тэд файлын системүүдээс гадна ачаалах зүсмэлийн эхний зам дээр эхний сектороос эхлээд байрладаг. Энд л boot0 эсвэл өөр аль нэг ачаалагч менежер ачаалах процессийг үргэлжлүүлэх програмыг олно гэдэгт найдаж байдаг. Ашиглагдах секторуудын тоо /boot/boot-ийн хэмжээнээс амархнаар тодорхойлогдоно.
Зөвхөн 512 байт хэмжээтэй байдаг болохоор boot1 нь их энгийн хялбар бөгөөд boot2-ийг олж ажиллуулах, зүсмэлийн тухай мэдээллийг хадгалах, FreeBSD-ийн bsdlabel-ийн тухай хангалттай мэдээлэлтэй байдаг.
boot2 нь арай илүү төвөгтэй бөгөөд файлуудыг олоход хангалттай FreeBSD-ийн файлын системийг ойлгож цөм эсвэл дуудагчийг ажиллуулахыг сонгох маш энгийн интерфэйсээр хангаж чаддаг.
Дуудагч нь хамаагүй илүү төвөгтэй бөгөөд boot2-р ажилладаг ачаалалтын тохиргоотой байдаг.
>> FreeBSD/i386 BOOT
Default: 0:ad(0,a)/boot/loader
boot:
Суулгасан boot1 болон boot2 файлуудыг солиход bsdlabel(8)-ийг ашиглаж болно:
# bsdlabel -B diskslice
Дээр бичигдсэн diskslice нь эхний IDE диск дээрх эхний зүсмэлийн хувьд ad0s1 гэх мэтээр ачаалах диск болон зүсмэл юм.
Аюултайгаар Зориулагдсан Горим Хэрэв ad0 гэх мэтээр дискний нэрийг ашиглавал bsdlabel(8) нь зүсмэлүүдгүй аюултайгаар зориулагдсан диск үүсгэх болно. Энэ нь мэдээж хүсээгүй зүйл болохоор bsdlabel(8) тушаалыг Return дарж ажиллуулахаасаа өмнө түүнд дамжуулах diskslice-г дахин шалгаарай. |
13.3.3. Гуравдугаар шат /boot/loader
Дуудагч нь гурван шаттай эхлүүлэгчийн төгсгөлийн шат бөгөөд файлын систем дээр гол төлөв /boot/loader гэж байрладаг.
Дуудагч нь илүү цогц тушаалын цуглуулга бүхий илүү хүчирхэг хөрвүүлэгчээр дэмжигдсэн тушаалын цуглуулга ашиглан тохиргоо хийхэд интерактив арга байхаар зориулагдсан.
13.3.3.1. Дуудагч програмын урсгал
Эхлүүлэх явцад дуудагч нь консол болон дискнүүдийн хувьд шалгаж аль дискнээс ачаалж байгаагаа тогтоодог. Энэ нь хувьсагчуудыг шаардлагын дагуу тохируулах бөгөөд скрипт эсвэл лавлаж хариулах зарчмаар хэрэглэгчийн тушаалууд дамждаг тайлбарлагч эхэлдэг.
Үүний дараа дуудагч нь хувьсагчуудын боломжийн анхдагчуудыг тохируулдаг /boot/defaults/loader.conf дотор байгааг анхдагчаар уншдаг /boot/loader.rc файлыг унших бөгөөд тэдгээр хувьсагчуудад хийх локал өөрчлөлтүүдэд зориулсан /boot/loader.conf файлыг мөн уншдаг. Дараа нь loader.rc аль модулиуд болон цөмийг сонгосон тэдгээрийг дуудан эдгээр хувьсагчуудын дагуу ажилладаг.
Эцэст нь анхдагчаар дуудагч нь 10 секунд гаргаж товч дарахыг хүлээж тасалдуулаагүй бол цөмийг ачаалдаг. Хэрэв тасалдуулбал тушаалын цуглуулгыг ойлгодог тушаал хүлээх мөрийг хэрэглэгчид өгөх бөгөөд үүнийг ашиглан хэрэглэгч хувьсагчуудыг тааруулах, бүх модулиудыг буулгаж болиулах, модулиуд дуудах болон тэгээд төгсгөлд нь ачаалах эсвэл дахин ачаалж болох юм.
13.3.3.2. Дуудагчид багтсан тушаалууд
Эдгээр нь хамгийн ихээр ашиглагддаг дуудагчийн тушаалууд юм. Байгаа бүх тушаалуудын тухай бүрэн хэлэлцүүлгийг loader(8)-с үзнэ үү.
- autoboot seconds
Секундээр өгөгдсөн хугацаанд тасалдаагүй бол цөмийг ачаалахаар үргэлжлүүлдэг. Энэ нь тоолуур харуулах бөгөөд анхдагч хугацаа нь 10 секунд байна.
- boot [-options] [kernelname]
Өгөгдсөн тохируулгууд эсвэл цөмийн нэртэйгээр цөмийг нэн даруй ачаалахаар үргэлжлүүлнэ. unload тушаалыг ажиллуулсны дараа зөвхөн тушаалын мөрөөс цөмийн нэрийг өгч болох бөгөөд хэрэв ингэхгүй бол өмнө нь дуудагдсан цөмийг ашиглах болно.
- boot-conf
Ихэвчлэн
kernel
байх өгөгдсөн хувьсагчууд дээр үндэслэн модулиудын автомат тохиргоогоор орно. Зарим хувьсагчуудыг өөрчлөхөөсөө өмнөunload
-г эхэлж ашиглавал энэ нь зөвхөн ач холбогдолтой байдаг.- help [topic]
/boot/loader.help файлаас тусламжийн мэдээллүүдийг үзүүлнэ. Хэрэв өгөгдсөн сэдэв нь
индекс
бол байгаа сэдвүүдийн жагсаалтыг үзүүлнэ.- include filename …
Өгөгдсөн файлын нэртэй файлыг процесс хийнэ. Файл уншигдаж мөр мөрөөр хөрвүүлэгдэнэ. Алдаа гарвал include буюу оруулах тушаалыг нэн даруй зогсооно.
- load [-t type] filename
Цөм, цөмийн модуль, эсвэл өгөгдсөн төрлийн файлыг нэртэй нь дуудна. filename-н дараах дурын нэмэлт өгөгдлүүд нь файлд дамжуулагдана.
- ls [-l path]
Өгөгдсөн зам эсвэл зам өгөгдөөгүй бол root сан дахь файлуудын жагсаалтыг харуулна. Хэрэв
-l
өгөгдсөн бол файлын хэмжээнүүдийг бас харуулдаг.- lsdev [-v]
Модулиуд магадгүй дуудагдаж болох бүх төхөөрөмжүүдийг жагсаана. Хэрэв
-v
өгөгдсөн бол илүү дэлгэрэнгүй мэдээлэл хэвлэгдэнэ.- lsmod [-v]
Дуудагдсан модулиудыг харуулна. Хэрэв
-v
өгөгдсөн бол илүү дэлгэрэнгүй мэдээллийг үзүүлнэ.- more filename
LINES
болгоныг харуулан түр зогсож өгөгдсөн файлуудыг үзүүлнэ.- reboot
Системийг нэн даруй дахин ачаална.
- set variable
Дуудагчийн орчны хувьсагчуудыг тохируулна.
- unload
Дуудагдсан модулиудыг арилгана.
13.3.3.3. Дуудагчийн жишээнүүд
Дуудагчийн хэрэглээний практик жишээнүүдийг энд дурдав:
өөрийн ердийн цөмийг ганц-хэрэглэгчийн горимд ачаалахдаа:
boot -s
Ердийн цөм болон модулиудыг буулган болиулж дараа нь хуучин эсвэл өөр цөмийг дуудахдаа:
unload load kernel.old
kernel.GENERIC-г суулгацын дисктэй цуг ирсэн анхдагч цөмийг дуудахдаа ашиглаж болох бөгөөд эсвэл цөмийг шинэчилж тохируулахаасаа өмнө эсвэл системийн шинэчлэл хийхээсээ өмнө суулгасан цөмөө дуудахдаа kernel.old-г ашиглаж болно.
Ердийн модулиудыг өөр цөмийн хамт дуудахдаа доор дурдсаныг ашигла:
unload set kernel="kernel.old" boot-conf
Цөмийн автомат тохиргооны скриптийг дуудахдаа:
load -t userconfig_script /boot/kernel.conf
13.3.3.4. Ачаалах үеийн дэлгэцийн зураг
Ачаалах үеийн дэлгэцийн зураг нь өөр ачаалах дэлгэцийг бий болгодог. Энэхүү дэлгэц нь тушаалын мөр эсвэл график нэвтрэлт хүлээх цонхыг харуулахаас өмнө ачаалах үеийн шалган илрүүлэх мэдэгдлүүд болон үйлчилгээний эхлэх мэдэгдлүүдийг харуулдаггүй.
FreeBSD дээр үндсэн хоёр орчин байдаг. Эхнийх нь хуучны анхдагч виртуал консол тушаалын мөрний орчин юм. Систем ачаалж дууссаны дараа консолын нэвтрэлт хүлээх мөр харуулагддаг. Хоёр дахь орчин нь Xorg графикийн орчин юм. График дэлгэцийн менежер болон график нэвтрэх менежерийг суулгаж тохируулах талаарх дэлгэрэнгүй мэдээллийг зохих бүлгээс үзнэ үү.
13.3.3.4.1. Ачаалах үеийн дэлгэцийн функц
Ачаалах үеийн дэлгэцийн функц нь зөвхөн 256 өнгийн битмап (.bmp), ZSoft PCX (.pcx) эсвэл TheDraw (.bin) хэлбэрүүдийг дэмждэг. Зураг файлууд нь стандарт VGA адаптер дээр ажиллахын тулд 320-ийг харьцах 200 пикселийн нягтралтай байх ёстой.
1024-ийг харьцах 768 пикселийн максимум нягтрал хүртэлх илүү том зургийг ашиглахын тулд VESA модулийг систем ачаалах үед дуудах хэрэгтэй. өөрчлөн тохируулсан цөмийн хувьд VESA
цөмийн тохиргоог нэмэх хэрэгтэй. VESA дэмжлэгийг дуудсанаар бүх дэлгэцийг бүрхэх ачаалах үеийн дэлгэцийн зургийг харуулах боломжийг хэрэглэгчид олгодог.
Ачаалах үеийн дэлгэцийг харуулагдаж байх үед гарын аль ч товчлуурыг дарж болиулж болно.
Ачаалах үеийн дэлгэцийн зураг нь анхдагчаар гаднах дэлгэц амраагч болдог. Ашиглаагүй тодорхой хугацааны дараа ачаалах үеийн дэлгэцийн зураг гарч тодоос бүр харанхуй болон дахин дахин солигдон эргэлдэх болно. Дэлгэцийн зургийн тохиргоог /etc/rc.conf файлд saver=
мөрийг нэмэн өөрчилж болно. Хэд хэдэн сонгож болох дэлгэц амраагч байдаг бөгөөд splash(4) гарын авлагын хуудаснаас олж болно. saver=
тохиргоо нь зөвхөн виртуал консолд хамаатай гэдгийг санаарай. Энэ нь график дэлгэцийн менежерүүдэд ямар ч нөлөөгүй болно.
Ачаалах үеийн дэлгэцийг идэвхжүүлсэн ч гэсэн ачаалагчийн тохиргооны цэс болон тушаал хүлээн секунд гүйх үеийн мөр зэрэг ачаалагч дуудагчийн мэдэгдлүүд нь ачаалах үед харуулагдсан хэвээр байх болно.
Жишээ ачаалах үеийн дэлгэцийн файлуудыг http://artwork.freebsdgr.org хаяг дахь галерейгаас татаж авч болно. sysutils/bsd-splash-changer портыг суулгаснаар ачаалах үеийн дэлгэцийн зургийг ачаалах болгонд санамсаргүйгээр цуглуулгаас сонгож харуулах боломжтой болно.
13.3.3.4.2. Ачаалах үеийн дэлгэцийн функцыг идэвхжүүлэх
Ачаалах үеийн дэлгэцийн .bmp, .pcx эсвэл .bin файлыг root хуваалт дээр жишээ нь /boot санд байрлуулах ёстой.
Ачаалагчийн анхдагч дэлгэцийн 256 өнгө, 320-ийг харьцах 200 пиксел юм уу эсвэл түүнээс бага нягтралын хувьд /boot/loader.conf файл дараахийг агуулсан байхаар засварлах хэрэгтэй:
splash_bmp_load="YES" bitmap_load="YES" bitmap_name="/boot/splash.bmp"
1024-ийг харьцах 768 пикселийн максимум хүртэлх илүү том видео нягтралуудын хувьд /boot/loader.conf файл дараахийг агуулсан байхаар засварлах хэрэгтэй:
vesa_load="YES" splash_bmp_load="YES" bitmap_load="YES" bitmap_name="/boot/splash.bmp"
Дээрх нь /boot/splash.bmp-ийг ачаалах үеийн дэлгэцдээ ашиглахыг зааж өгч байна. PCX файл ашиглахын тулд дараах илэрхийллийг vesa_load="YES"
мөрийн хамтаар нягтралаас хамааруулан ашиглана.
splash_pcx_load="YES" bitmap_load="YES" bitmap_name="/boot/splash.pcx"
FreeBSD 8.3 хувилбараас эхлээд TheDraw хэлбэрийн ascii зураг ашиглах өөр нэг сонголт бий.
splash_txt="YES" bitmap_load="YES" bitmap_name="/boot/splash.bin"
Файлын нэр нь дээрх жишээ дээрх шиг заавал "splash" гэдгээр хязгаарлагдахгүй. splash_640x400.bmp эсвэл bluewave.pcx зэрэг дэмжигдсэн төрлийн байхад болох юм.
loader.conf-ийн бусад сонирхолтой тохиргоонуудыг дурдвал:
beastie_disable="YES"
Энэ нь ачаалагчийн тохиргооны цэсийг харуулахгүй болгоно. Гэхдээ секунд гүйсэн тушаал хүлээх мөрийг харуусан хэвээр байх болно. Ачаалагчийн тохиргооны цэсийг хаасан ч гэсэн секунд гүйсэн тушаал хүлээх мөрөнд сонгосон сонголтын дагуу систем ачаалах болно.
loader_logo="beastie"
Энэ нь ачаалагчийн тохиргооны цэсний баруун талд харуулагдах "FreeBSD" гэсэн анхдагч үгийг өнгөт чөтгөрийн логогоор солих болно.
Дэлгэрэнгүй мэдээллийг splash(4), loader.conf(5), болон vga(4) гарын авлагын хуудаснуудаас үзнэ үү.
13.4. Ачаалах үе дэх цөмийн харилцан үйлдэл
Цөм анхдагчаар дуудагч эсвэл дуудагчийг алгасан boot2-ийн тусламжтай дуудагдсаны дараа өөрийн ачаалалтын тугууд байгаа бол тэдгээрийг шалгаж өөрийн ажиллагааг шаардлагатай бол тохируулдаг.
13.4.1. Цөмйн ачаалалтын тугууд
Энд илүү нийтлэг ачаалалтын тугуудыг дурдав:
-a
Цөмийг эхлүүлэх явцад root файлын систем болгон холбох төхөөрөмжийг асуух.
-C
CDROM-с ачаалах.
-c
Ачаалалтын үеийн цөмийн тохируулга UserConfig-г ажиллуулах
-s
Нэг(ганц)-хэрэглэгчийн горим уруу ачаалах
-v
Цөмийн эхлэх үед илүү дэлгэрэнгүй байх
Бусад ачаалалтын тугуудын талаарх илүү мэдээллийг boot(8)-с уншина уу. |
13.5. Төхөөрөмжийн Сануулгууд
Системийн эхний эхлүүлэлтийн үеэр ачаалагч loader(8) нь device.hints(5) файлыг уншдаг. Энэ файл нь заримдаа "device hints буюу төхөөрөмжийн сануулгууд" ч гэгддэг цөмийн ачаалах мэдээлэл хувьсагчуудыг хадгалдаг. Эдгээр "device hints буюу төхөөрөмжийн сануулгууд" нь төхөөрөмжийг тохируулах зориулалтаар төхөөрөмжийн драйверуудад ашиглагддаг.
Төхөөрөмжийн сануулгууд нь бас 3 дахь шатны ачаалагч дуудагчид бас заагдаж өгч болдог. Хувьсагчуудыг set
тушаалыг ашиглан нэмж, unset
тушаалаар хасаж show
тушаалаар үзэж болно. /boot/device.hints файлд тохируулагдсан хувьсагчууд бас өөрчлөгдөж дарагдан бичигдэж болно. Ачаалагч дуудагчид оруулж өгсөн төхөөрөмжүүдийн сануулгууд нь тогтмол биш бөгөөд дараа дахин ачаалах үед мартагддаг.
Систем ачаалагдсаны дараа kenv(1) тушаалыг ашиглаж бүх хувьсагчуудыг харуулж болно.
/boot/device.hints файлын синтакс нь мөр бүрт нэг хувьсагч байх бөгөөд чагт "#"-г тайлбар тэмдэглэгчээр ашигладаг. Мөрүүдийг дараах байдлаар бүтээдэг:
hint.driver.unit.keyword="value"
3 дахь шатны ачаалагч дуудагчийн синтакс нь:
set hint.driver.unit.keyword=value
Дээрх driver
нь төхөөрөмжийн драйверийн нэр, unit
нь төхөөрөмжийн драйверийн нэгжийн дугаар, keyword
нь сануулга түлхүүр үг юм. Түлхүүр үг нь дараах тохируулгуудаас тогтож болно:
at
: төхөөрөмж холбогдсон шугамыг заана.port
: ашиглагдах I/O-ны эхлэх хаягийг заана.irq
: ашиглагдах тасалдал хүсэлтийн дугаарыг заана.drq
: DMA сувгийн дугаарыг заана.maddr
: төхөөрөмжийн эзэлж байгаа физик санах ойн хаягийг заана.flags
: төхөөрөмжийн хувьд төрөл бүрийн тугийн битүүдийг тохируулна.disabled
: хэрэв1
гэж тохируулагдсан бол төхөөрөмж хаагдаж идэвхгүй болно.
Төхөөрөмжийн драйверууд нь энд жагсаагдсанаас илүү сануулгуудыг хүлээн авч эсвэл шаардаж болох бөгөөд гарын авлагын хуудсыг үзэхийг зөвлөж байна. Дэлгэрэнгүй мэдээллийн талаар device.hints(5), kenv(1), loader.conf(5), болон loader(8) гарын авлагуудаас зөвлөгөө авна уу.
13.6. Init: Процесс хяналтын эхлүүлэлт
Цөм ачаалж дууссаны дараа /sbin/init эсвэл loader
-д init_path
хувьсагчид заагдсан програмын замд байрлах хэрэглэгчийн процесс init(8)-д хяналтаа дамжуулдаг.
13.6.1. Автомат дахин ачаалах дараалал
Автомат дахин ачаалах дараалал нь систем дэх файлын системүүд бүрэн бүтэн байгаа эсэхийг шалгадаг. Хэрэв тэдгээр нь тийм биш бөгөөд fsck(8) нь UFS файлын системийн бүрэн бүтэн бус байдлыг засварлаж чадахгүй байгаа бол init(8) нь администраторуудад асуудлыг шийдэх боломж олгон ганц-хэрэглэгчийн горим уруу системийг оруулдаг.
13.6.2. Ганц-хэрэглэгчийн горим
Энэ горимд автомат дахин ачаалах дарааллын дагуу, хэрэглэгч -s
тохируулга ашиглан ачаалах эсвэл loader
-д boot_single
хувьсагчийг тохируулж орж болдог.
Мөн shutdown(8)-ийг дахин ачаалах -r
эсвэл зогсоох -h
тохируулгуудгүйгээр дуудан олон-хэрэглэгчийн горимоос энэ горим уруу орж бас болно.
Хэрэв системийн консол
нь insecure буюу аюултай
гэж /etc/ttys-д тохируулагдсан бол систем ганц-хэрэглэгчийн горимыг эхлүүлэхээсээ өмнө root
нууц үгийг асуудаг.
# name getty type status comments # # If console is marked "insecure", then init will ask for the root password # when going to single-user mode. console none unknown off insecure
|
13.6.3. Олон-хэрэглэгчийн горим
Хэрэв init(8) файлын системийг цэгцтэйг мэдвэл эсвэл хэрэглэгч өөрийн тушаалуудаа ганц-хэрэглэгчийн горимд ажиллуулаад дууссаны дараа системийн эх үүсвэрийн тохиргоог эхлүүлдэг олон-хэрэглэгчийн горим уруу систем ордог.
13.6.3.1. Эх үүсвэрийн тохиргоо (rc)
Эх үүсвэрийн тохиргооны систем нь /etc/defaults/rc.conf файлаас тохиргооны анхдагчууд болон системийн тусгайлсан нарийн зүйлүүдийг /etc/rc.conf файлаас уншиж дараа нь /etc/fstab-д дурдагдсан системийн файлын системүүдийг холбодог. Сүлжээний үйлчилгээнүүд, бусад системийн дэмонуудыг эхлүүлэн төгсгөлд нь локал суулгагдсан багцуудын эхлүүлэх скриптүүдийг ажиллуулдаг.
Эх үүсвэрүүдийн тохиргооны системүүдийн талаар дэлгэрэнгүйг мэдэхийг хүсвэл rc(8) гарын авлагын хуудаснаас харж скриптүүдийг өөрсдийг нь шалгаж үзээрэй.
13.7. Унтраах дараалал
shutdown(8) ашиглан хянагдсан унтраалт хийгдэхэд init(8) нь /etc/rc.shutdown скриптийг ажиллуулахыг оролдож дараа нь бүх процессууд уруу TERM
дохио явуулах бөгөөд дараагаар нь хугацаандаа дуусаагүй процессууд уруу KILL
дохио илгээдэг.
Тэжээлийн удирдлагыг дэмждэг архитектурууд болон системүүд дээрх FreeBSD машиныг унтраахдаа тэжээлийг даруй унтраахын тулд shutdown -p now
тушаалыг ашиглаарай. FreeBSD системийг дахин ачаалахдаа shutdown -r now
тушаалыг ашиглана. shutdown(8)-г ажиллуулахын тулд root
эсвэл operator
бүлгийн гишүүн байх хэрэгтэй. halt(8) болон reboot(8) тушаалууд бас ашиглагдаж болно. Тэдгээрийн гарын авлагын хуудсууд болон shutdown(8)-ы хуудсанд хандан дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
Тэжээлийн удирдлага нь acpi(4)-г модул хэлбэрээр дуудах эсвэл цөмд статикаар орж хөрвүүлэгдсэн байхыг шаарддаг. |
Last modified on: 2024 оны гуравдугаар сарын 9 by Danilo G. Baio