Ачаалагч дуудагчийн хувьсагчуудыг тохируулна
Хамгийн чухал алхам бол Parallels-ийн орчинд FreeBSD-ийн CPU-н хэрэглээг багасгахын тулд
kern.hz
-г багасгах явдал юм. Дараах мөрийг /boot/loader.conf файлд нэмэн үүнийг хийж болно:kern.hz=100
Энэ тохиргоогүйгээр, сул зогсож байгаа FreeBSD Parallels зочин нэг процессор бүхий iMac®-ийн CPU-ийн 15%-г ойролцоогоор ашиглах болно. Энэ өөрчлөлтийн дараа хэрэглээ нь 5% руу ойртох болно.
Шинэ цөмийн тохиргооны файлыг үүсгэнэ
Сүлжээг тохируулна
Хамгийн хялбар сүлжээний тохиргоо бол хост Mac® шигээр ижил локал сүлжээнд виртуал машиныг холбохын тулд DHCP-г ашиглах явдал юм. Үүнийг /etc/rc.conf файлд
ifconfig_ed0="DHCP"
гэж нэмэн хийж болно. Сүлжээний илүү нарийн тохиргоонууд Сүлжээний нэмэлт ойлголтууд-д тайлбарлагдсан байгаа.
Бүлэг 23. Виртуалчлал
This translation may be out of date. To help with the translations please access the FreeBSD translations instance.
Table of Contents
23.1. Ерөнхий агуулга
Виртуалчлалын програм хангамж нь олон үйлдлийн системийг нэг компьютер дээр ажиллуулах боломжийг олгодог. PC-үүдэд зориулсан тийм програм хангамжууд нь виртуалчлалын програм хангамжийг ажиллуулж зочин үйлдлийн систем хэд л бол хэдийг дэмжих эх үйлдлийн систем байдаг.
Энэ бүлгийг уншсаны дараа, та дараах зүйлсийг мэдэх болно:
Хост буюу эх үйлдлийн систем болон зочин үйлдлийн системийн ялгаа.
FreeBSD-г Intel® дээр суурилсан Apple® Macintosh® компьютер дээр хэрхэн суулгах талаар.
FreeBSD-г Microsoft® Windows® дээр Virtual PC ашиглан хэрхэн суулгах талаар.
Виртуалчлалын доор FreeBSD системийг хамгийн сайн ажиллагаатайгаар хэрхэн тааруулах талаар.
Энэ бүлгийг уншихаасаа өмнө та дараах зүйлсийг гүйцэтгэх хэрэгтэй:
FreeBSD-г хэрхэн суулгах талаар мэдэх.
Сүлжээний холболтоо хэрхэн тохируулах талаар мэдэх.
Нэмэлт гуравдагч програм хангамжуудыг хэрхэн суулгах талаар мэдэх.
23.2. FreeBSD-г зочин OS маягаар ашиглах
23.2.1. Mac OS® X дээрх Parallels
Mac®-д зориулсан Parallels Desktop нь Mac OS® 10.4.6 буюу түүнээс дээш хувилбарыг ашиглаж байгаа Intel® дээр суурилсан Apple® Mac® компьютеруудад зориулагдсан арилжааны програм хангамжийн бүтээгдэхүүн юм. FreeBSD нь бүрэн дэмжигдсэн зочин үйлдлийн систем юм. Mac OS® X дээр Parallels суулгагдсаны дараа хэрэглэгч виртуал машинаа тохируулж дараа нь хүсэж байгаа зочин үйлдлийн системээ суулгах ёстой.
23.2.1.1. Parallels/Mac OS® X дээр FreeBSD-г суулгах
FreeBSD-г Parallels дээр суулгах эхний алхам нь FreeBSD-г суулгахад зориулж шинэ виртуал машиныг үүсгэх явдал юм. Guest OS Type буюу Зочин OS-ийн төрөл гэж асуухад нь
гэж сонгох хэрэгтэй:Тэгээд энэ виртуал FreeBSD машины хувьд өөрийн төлөвлөгөөнөөс хамаараад боломжийн хэмжээний диск болон санах ойг сонгох хэрэгтэй. Parallels дээр FreeBSD-г ашиглах ихэнх хэрэглээний хувьд 4GB дискний зай ба 512MB хэмжээний RAM сайн ажилладаг.
Сүлжээний төрөл болон сүлжээний интерфэйсийг сонгоно:
Хадгалаад тохиргоог дуусгана:
FreeBSD виртуал машин үүсгэгдсэний дараа FreeBSD-г түүн дээр суулгаж болно. Албан ёсны FreeBSD CDROM эсвэл албан ёсны FTP сайтаас татан авсан ISO дүрс ашиглан суулгах нь зүйтэй юм. Локал Mac® файлын систем дээрээ тохирох ISO дүрсийг хуулах юм уу эсвэл Mac®-ийн CD хөтөч дээр CDROM хийх хэрэгтэй. FreeBSD Parallels цонхны баруун доод талд байгаа дискний дүрсэн дээр дарах хэрэгтэй. Энэ нь виртуал машин дахь CDROM хөтчийг диск дээрх ISO файл эсвэл жинхэнэ CDROM хөтөчтэй холбох боломжийг олгох цонхыг харуулах болно.
CDROM эхтэй энэ холболтыг хийснийхээ дараа дахин ачаалах дүрсийг дарж FreeBSD машиныг хэвийн үед дахин ачаалдаг шигээ дахин ачаална. Parallels нь танд CDROM байгаа эсэхийг шалгах тусгай BIOS-оор эхлэх болно.
Энэ тохиолдолд энэ нь FreeBSD-ийн суулгах зөөвөрлөгчийг олж ердийн FreeBSD суулгалтыг эхлүүлэх болно. Та Xorg суулгаж болох боловч энэ удаад тохируулахыг битгий оролдоорой.
Суулгалтыг дууссаныхаа дараа та өөрийн шинэ суулгасан FreeBSD виртуал машин руугаа дахин ачаалж ороорой.
23.2.1.2. FreeBSD-г Parallels дээр тохируулах
FreeBSD-г Parallels-ийн тусламжтай Mac OS® X дээр амжилттайгаар суулгасны дараа виртуалчлагдсан ажиллагаанд зориулж системийг оновчтой болгохын тулд хэд хэдэн тохиргооны алхмуудыг хийх ёстой.
23.2.2. Windows® дээрх Virtual PC
Windows®-д зориулсан Virtual PC нь чөлөөтэй татаж авахаар байдаг, Microsoft®-ийн програм хангамж юм. Системийн шаардлагууд хуудсыг үзнэ үү. Microsoft® Windows® дээр Virtual PC суусны дараа хэрэглэгч виртуал машинаа тохируулж хүссэн зочин үйлдлийн системээ суулгах боломжтой.
23.2.2.1. Virtual PC дээр FreeBSD суулгах нь
Virtual PC дээр FreeBSD суулгах эхний алхам нь FreeBSD-г суулгах шинэ виртуал машин үүсгэх явдал юм. Асуухад нь
гэсэн цэсийг сонгоно:Тэгээд дараа нь
гэдэг дээр гэдгийг сонгоно:Дараа нь энэ виртуал FreeBSD-д зориулсан өөрийн төлөвлөгөөнөөсөө хамаараад хангалттай диск болон санах ойн хэмжээг сонгох хэрэгтэй. Virtual PC дээр FreeBSD-г ашиглахад ихэнхдээ 4GB дискний зай болон 512MB RAM хангалттай байдаг:
Хадгалаад тохиргоог дуусгана:
Өөрийн FreeBSD виртуал машинаа сонгоод Settings дээр дараад дараа нь сүлжээний төрөл болон сүлжээний интерфэйсийг тохируулна:
FreeBSD машин үүсгэгдсэний дараа түүн дээр FreeBSD суулгах боломжтой болно. Үүнийг албан ёсны FreeBSD CDROM эсвэл албан ёсны FTP хаягаас татаж авсан ISO дүрснээс суулгах нь зүйтэй. Windows® файлын систем дээр тохирсон ISO дүрс хуулах эсвэл CD хөтөчдөө CDROM хийснийхээ дараа өөрийн виртуал FreeBSD машин дээр хоёр дарж эхлүүлэх хэрэгтэй. Дараа нь Virtual PC цонхны CD цэсэн дээр дарж Capture ISO Image… цэсийг сонгоно. Ингэснээр виртуал машин дээр CDROM хөтчийг диск дээр байгаа ISO файлтай эсвэл жинхэнэ CDROM хөтөчтэй холбох боломжийг олгох цонхыг гаргаж ирэх юм.
CDROM эхтэй энэ холболтыг хийсний дараа өөрийн FreeBSD виртуал машиныг Action болон Reset цэсүүдийг сонгон дахин ачаалах хэрэгтэй. Virtual PC нь CDROM байгаа эсэхийг эхлэн шалгах тусгай BIOS-оор дахин ачаалах болно.
Энэ тохиолдолд FreeBSD-ийн суулгац зөөвөрлөгчийг олж FreeBSD суулгалтыг эхлүүлнэ. Xorg тохируулахыг бүү оролдоорой.
Суулгаж дууссаныхаа дараа CDROM эсвэл хувилбарын ISO дүрсээ гаргаж авахаа мартуузай. Төгсгөлд нь өөрийн шинэхэн суулгасан FreeBSD виртуал машин уруугаа дахин ачаалж орох хэрэгтэй.
23.2.2.2. Virtual PC дээр FreeBSD-г тохируулах нь
Microsoft® Windows® дээр Virtual PC ашиглан FreeBSD-г амжилттай суулгасны дараа виртуалчлагдсан үйлдэлд зориулж системийг оновчтой болгон хийж болох хэд хэдэн тохиргооны алхмууд байдаг.
Ачаалагч дуудагчийн хувьсагчуудыг тохируулна
Хамгийн чухал алхам бол Virtual PC орчинд FreeBSD-ийн CPU-ийн хэрэглээг багасгахын тулд
kern.hz
тохиргоог багасгах явдал юм. Үүнийг хийхийн тулд доор дурдсан мөрийг /boot/loader.conf файлд нэмнэ:kern.hz=100
Энэ тохиргоогүй бол сул зогсож байгаа FreeBSD Virtual PC зочин үйлдлийн систем нэг процессортой компьютерийн CPU-ний 40%-ийг ойролцоогоор ашиглах болно. Энэ тохиргооны дараа хэрэглээ дөнгөж 3% уруу дөхөж очих болно.
Цөмийн шинэ тохиргооны файл үүсгэнэ
Сүлжээг тохируулна
Хамгийн энгийн сүлжээний тохиргоо нь Microsoft® Windows® холбогдсон тэр дотоод сүлжээндээ виртуал машиныг холбохдоо DHCP-ийг ашиглах явдал юм.
ifconfig_de0="DHCP"
мөрийг /etc/rc.conf файлд нэмж үүнийг хийнэ. Сүлжээний илүү нарийн тохиргоонуудын талаар Сүлжээний нэмэлт ойлголтууд дээр тайлбарласан байгаа болно.
23.2.3. Mac OS® дээрх VMware Fusion
Mac®-д зориулсан VMware Fusion нь Mac OS® 10.4.9 болон түүнээс хойшх хувилбар бүхий Intel® дээр тулгуурласан Apple® Mac® компьютеруудад зориулагдсан арилжааны програм хангамж бүтээгдэхүүн юм. FreeBSD нь бүрэн дэмжигдсэн зочин үйлдлийн систем юм. Mac OS® X дээр VMware Fusion суулгасны дараа хэрэглэгч виртуал машинаа тохируулж хүссэн зочин үйлдлийн системээ суулгах боломжтой.
23.2.3.1. VMware Fusion дээр FreeBSD суулгах нь
Эхний алхам нь VMware Fusion-г эхлүүлнэ. Ингэхэд Виртуал Машины Сан ачаалагдах болно. "New"-г дарж виртуал машин үүсгэнэ:
Энэ нь New Virtual Machine Assistant буюу Шинэ Виртуал Машины Туслагчийг ачаалах бөгөөд
дарж үргэлжлүүлнэ:гэдэг дээр гэдгийг сонгоод юм уу эсвэл гэдгийг Version гэдэг дээр сонгоорой:
Виртуал машины нэр болон хадгалахыг хүсэж байгаа тэр сангийнхаа нэрийг сонгоно:
Виртуал машинд зориулсан Виртуал Хатуу Дискийнхээ хэмжээг сонгоно:
Виртуал машин суулгахдаа ISO дүрс эсвэл CD-ий аль нэгнээс суулгахыг сонгоно:
-ийг дарсны дараа виртуал машин дахин ачаалах болно:
Ердийн суулгадагтайгаа адил FreeBSD-ийг суулгана:
Суулгаж дууссаны дараа Санах ойн хэрэглээ зэрэг виртуал машины тохиргоонуудыг өөрчилж болно:
Виртуал машин ажиллаж байхад виртуал машины системийн тоног төхөөрөмжийн тохиргоонуудыг өөрчилж болдоггүй. |
Виртуал машины хандаж болох CPU-ийн тоо:
CDROM төхөөрөмжийн төлөв. CD/DVD/ISO дахиж хэрэг болохгүй бол ерөнхийдөө виртуал машинаас салгаж болно.
Сүүлийн өөрчлөх юм нь сүлжээнд виртуал машин хэрхэн холбогдохыг заах юм. Эх хостоос нь гадна бусад машинуудаас виртуал машин рүү холболт хийхийн тулд
буюу Физик сүлжээнд шууд холбогдох (Гүүр хийгдсэн) гэдгийг сонгоорой. Хэрэв тэгж хүсэхгүй байгаа бол виртуал машиныг Интернэт рүү хандах боломжтой болгодог боловч сүлжээнээс виртуал машин руу хандах боломжгүй буюу хостын интернэтийн холболтыг (NAT) хуваалцах гэсэн сонголтыг сонгохыг зөвлөдөг.Тохиргоонуудыг өөрчилж дууссаныхаа дараа шинээр суулгасан FreeBSD виртуал машинаа ачаалах хэрэгтэй.
23.2.3.2. FreeBSD-г VMware Fusion дээр тохируулах нь
Mac OS® X дээр VMware Fusion-ийн тусламжтайгаар FreeBSD амжилттай суугдсаны дараа виртуалчлагдсан үйлдэлд зориулж системийг оновчтой болгохын тулд хийгдэж болох хэд хэдэн тохиргооны алхмууд байдаг.
Ачаалагч дуудагчийн хувьсагчуудыг тохируулна
VMware Fusion орчин доор FreeBSD-ийн CPU-ийн хэрэглээг багасгахын тулд
kern.hz
тохируулгыг багасгах нь хамгийн чухал алхам юм. Дараах мөрийг /boot/loader.conf-д нэмснээр үүнийг хийж болно:kern.hz=100
Энэ тохиргоогүйгээр сул зогсож байгаа FreeBSD VMware Fusion зочин OS нь ганц процессор бүхий iMac®-ийн CPU-ний бараг 15%-ийг ашиглах болно. Энэ өөрчлөлтийн дараа ашиглалт дөнгөж 5% хүрэх хэмжээний байх болно.
Цөмийн шинэ тохиргооны файл үүсгэнэ
Сүлжээг тохируулна
Хамгийн хялбар сүлжээний тохиргоо нь хост Mac® холбогдсон байгаа дотоод сүлжээндээ DHCP ашиглан виртуал машинаа холбох явдал юм. /etc/rc.conf файлд
ifconfig_em0="DHCP"
мөрийг нэмснээр үүнийг хийж болно. Сүлжээний илүү дэлгэрэнгүй тохиргоонуудын талаар Сүлжээний нэмэлт ойлголтууд-д тайлбарласан байгаа.
23.2.4. FreeBSD зочин дээрх VirtualBox™ зочин нэмэгдлүүд
VirtualBox™ зочин нэмэгдлүүд нь дараах боломжуудыг олгодог:
Завсрын самбар (Clipboard) хуваалцах.
Хулганы заагчийн нэгтгэл.
Хостын цагийн синхрончлол.
Цонхны хэмжээ өөрчлөх боломж.
Хялбар (Seamless) горим.
FreeBSD зочин дээр дараах тушаалуудыг ажиллуулна. |
Эхлээд emulators/virtualbox-ose-additions багц эсвэл портыг FreeBSD зочин дээр суулгана. Энэ нь портыг суулгах болно:
# cd /usr/ports/emulators/virtualbox-ose-additions && make install clean
Дараах мөрүүдийг /etc/rc.conf-д нэмнэ:
vboxguest_enable="YES" vboxservice_enable="YES"
Хэрэв ntpd(8) эсвэл ntpdate(8) ашиглагдах бол хостын цагийн синхрончлолыг болиулах ёстой:
vboxservice_flags="--disable-timesync"
vboxvideo
драйверыг Xorg -configure
автоматаар таних ёстой. Хэрэв үгүй бол VirtualBox™ видео картын хувьд /etc/X11/xorg.conf-г өөрчлөөрөй:
Section "Device" ### Available Driver options are:- ### Values: <i>: integer, <f>: float, <bool>: "True"/"False", ### <string>: "String", <freq>: "<f> Hz/kHz/MHz" ### [arg]: arg optional Identifier "Card0" Driver "vboxvideo" VendorName "InnoTek Systemberatung GmbH" BoardName "VirtualBox Graphics Adapter" BusID "PCI:0:2:0" EndSection
vboxmouse
драйверыг ашиглахын тулд /etc/X11/xorg.conf дахь хулгахын хэсгийг тохируулаарай:
Section "InputDevice" Identifier "Mouse0" Driver "vboxmouse" EndSection
HAL хэрэглэгчид дараах /usr/local/etc/hal/fdi/policy/90-vboxguest.fdi файлыг үүсгэх юм уу эсвэл /usr/local/shared/hal/fdi/policy/10osvendor/90-vboxguest.fdi файлаас хуулж үүсгэх шаардлагатай:
<?xml version="1.0" encoding="utf-8"?> <!-- # Sun VirtualBox # Hal driver description for the vboxmouse driver # $Id: chapter.xml,v 1.33 2012-03-17 04:53:52 eadler Exp $ Copyright (C) 2008-2009 Sun Microsystems, Inc. This file is part of VirtualBox Open Source Edition (OSE, as available from http://www.virtualbox.org. This file is free software; you can redistribute it and/or modify it under the terms of the GNU General Public License (GPL) as published by the Free Software Foundation, in version 2 as it comes in the "COPYING" file of the VirtualBox OSE distribution. VirtualBox OSE is distributed in the hope that it will be useful, but WITHOUT ANY WARRANTY of any kind. Please contact Sun Microsystems, Inc., 4150 Network Circle, Santa Clara, CA 95054 USA or visit http://www.sun.com if you need additional information or have any questions. --> <deviceinfo version="0.2"> <device> <match key="info.subsystem" string="pci"> <match key="info.product" string="VirtualBox guest Service"> <append key="info.capabilities" type="strlist">input</append> <append key="info.capabilities" type="strlist">input.mouse</append> <merge key="input.x11_driver" type="string">vboxmouse</merge> <merge key="input.device" type="string">/dev/vboxguest</merge> </match> </match> </device> </deviceinfo>
23.3. FreeBSD-г хост буюу эх маягаар ашиглах
VirtualBox™ нь идэвхтэйгээр хөгжүүлэгдэж байгаа бүрэн хэмжээний виртуалчлалын багц бөгөөд Windows®, Mac OS®, Linux® ба FreeBSD зэрэг ихэнх үйлдлийн системүүдийн хувьд байдаг. Энэ нь Windows® эсвэл UNIX® төст зочин үйлдлийн системүүдийг адил хэмжээгээр ажиллуулах чадвартай юм. Энэ нь нээлттэй эхийн тоног төхөөрөмж хэлбэрээр байдаг боловч хаалттай хэсгүүд нь нэмэлт өргөтгөл хэлбэрээр байдаг. Эдгээр хэсгүүдэд USB 2.0 төхөөрөмжүүдийн дэмжлэг байдаг. Дэлгэрэнгүй мэдээллийг VirtualBox™-ийн викигийн "Downloads" хуудас http://www.virtualbox.org/wiki/Downloads-с олж болно. Одоогоор эдгээр өргөтгөлүүд FreeBSD-н хувьд байхгүй.
23.3.1. VirtualBox™ суулгах нь
VirtualBox™ нь FreeBSD-ийн багц эсвэл порт хэлбэрээр emulators/virtualbox-ose санд байрладаг. Дараах тушаалыг ашиглан портыг суулгаж болно:
# cd /usr/ports/emulators/virtualbox-ose
# make install clean
Тохиргооны цэс дээрх сонголтуудаас ашигтай нэг нь GuestAdditions
буюу зочин нэмэлтүүд програмууд юм. Эдгээр нь хулганын заагчийн нэгдэл (хулганыг эх болон зочин үйлдлийн системийн хооронд гарын тусгай хослол дарж шилжих шаардлагагүйгээр хуваалцан хэрэглэх боломжийг бүрдүүлдэг) болон ялангуяа Windows® зочдын хувьд илүү хурдан видео харуулах зэрэг зочин үйлдлийн системүүдийг хэд хэдэн ашигтай боломжуудаар хангадаг. Зочны нэмэлтүүд нь зочинг суулгаж дууссаны дараа Devices цэсэнд байх болно.
VirtualBox™-ийг анх удаа эхлүүлэхээсээ өмнө хэдэн тохиргооны өөрчлөлтүүдийг хийх ёстой. Порт цөмийн модулийг /boot/modules санд суулгах бөгөөд ажиллаж байгаа цөмд дараах тушаалаар дуудах ёстой:
# kldload vboxdrv
Модулийг дахин ачаалсны дараа үргэлж дуудагддаг байхаар тохируулахын тулд дараах мөрийг /boot/loader.conf файлд нэмнэ:
vboxdrv_load="YES"
Гүүр болон зөвхөн хостын сүлжээний боломжийг олгох цөмийн модулийг ашиглахын тулд дараах мөрийг /etc/rc.conf файлд нэмж компьютерийг дахин ачаалах хэрэгтэй:
vboxnet_enable="YES"
vboxusers
бүлэг VirtualBox™-г суулгах явцад үүсгэгддэг. VirtualBox™-д хандах шаардлагатай бүх хэрэглэгчид энэ бүлгийн гишүүн болж нэмэгдсэн байх ёстой. pw
тушаалыг шинэ гишүүдийг нэмэхэд хэрэглэж болно:
# pw groupmod vboxusers -m yourusername
/dev/vboxnetctl-н анхдагч зөвшөөрлүүд нь хязгаарлагдмал байдаг бөгөөд гүүр сүлжээний хувьд өөрчлөх шаардлагатай байдаг:
# chown root:vboxusers /dev/vboxnetctl
# chmod 0660 /dev/vboxnetctl
Зөвшөөрлүүдийн өөрчлөлтийг байнгын болгохын тулд эдгээр мөрүүдийг /etc/devfs.conf файлд нэмэх хэрэгтэй:
own vboxnetctl root:vboxusers perm vboxnetctl 0660
VirtualBox™-ийг ажиллуулахын тулд Xorg дээрээс дараахийг бичиж ажиллуулах хэрэгтэй:
% VirtualBox
VirtualBox™-ийг тохируулж ашиглах талаар дэлгэрэнгүй мэдээллийг http://www.virtualbox.org албан ёсны вэб сайтад хандаж үзнэ үү. FreeBSD-тэй холбоотой мэдээлэл болон алдааг олж засварлах заавруудыг FreeBSD-ийн вики http://wiki.FreeBSD.org/VirtualBox дэх тохирох хуудсанд хандаж үзнэ үү.
23.3.2. VirtualBox™ USB дэмжлэг
USB төхөөрөмжөөс унших болон түүн рүү бичихийн тулд хэрэглэгчид operator
бүлгийн гишүүн байх ёстой:
# pw groupmod operator -m jerry
Дараа нь дараахийг /etc/devfs.rules файлд нэмэх юм уу эсвэл байхгүй бол үүсгээрэй:
[system=10] add path 'usb/*' mode 0660 group operator
Эдгээр шинэ дүрмүүдийг ачаалахын тулд дараах мөрийг /etc/rc.conf файлд нэмнэ:
devfs_system_ruleset="system"
Дараа нь devfs-г дахин ачаална:
# service devfs restart
USB-г одоо зочин үйлдлийн систем дээр идэвхжүүлж болно. USB төхөөрөмжүүд нь VirtualBox™-н тохиргоон дээр харагдаж байх ёстой.
23.3.3. VirtualBox™ хостын DVD/CD хандалт
Хостын DVD/CD хөтчүүдэд зочин системээс хандахдаа физик хөтчийг хуваалцан хэрэглэх замаар ханддаг. VirtualBox™ дотор үүнийг виртуал машины Settings дэх Storage цонхноос тохируулдаг. Шаардлагатай бол эхлээд хоосон IDE CD/DVD төхөөрөмж үүсгэнэ. Дараа нь виртуал CD/DVD хөтөч сонгохын тулд гарч ирэх цэснээс хостын хөтчийг сонгоно. Passthrough
гэж хаяглагдсан сонгох боломжтой хайрцаг гарч ирнэ. Энэ нь виртуал машиныг тоног төхөөрөмж шууд ашиглах боломжтой болгодог. Жишээ нь дууны CD эсвэл хэрэв сонгогдсон бол зөвхөн шарах боломж гэх мэтийг дурдаж болно.
VirtualBox™ DVD/CD-г ажиллуухын тулд HAL-г ажиллуулах ёстой бөгөөд ингэхийн тулд /etc/rc.conf-д түүнийг идэвхжүүлж хэрэв ажиллаагүй байгаа бол эхлүүлэх хэрэгтэй:
hald_enable="YES"
# service hald start
VirtualBox™ DVD/CD-г хэрэглэгч ашиглахын тулд тэдэнд /dev/xpt0, /dev/cdN, болон /dev/passN файлуудад хандах зөвшөөрөл хэрэгтэй. Үүнийг хийхдээ хэрэглэгчийг operator
бүлэг рүү нэмж шийднэ. Эдгээр төхөөрөмжүүдийн зөвшөөрлүүдийг засахдаа дараах мөрүүдийг /etc/devfs.conf файлд нэмж хийж өгнө:
perm cd* 0600 perm xpt0 0660 perm pass* 0660
# service devfs restart
Last modified on: 2024 оны гуравдугаар сарын 9 by Danilo G. Baio